Lexus GX 550

Засмал болон бартаат замын алинд ч өндөр гүйцэтгэлтэйгээр жолоодох боломжтой бүрэн шинэчлэгдсэн LEXUS GX550 Overtrail загвар тун удахгүй Монголд...

Өнгөний сонголт

  • Sonic Titanium
  • Moon Desert
  • Titanium Carbide Gray
  • Terrane Khaki M.M
  • Black NuLuxe / Olive Ultrasuede® and Black Grained trim
  • Chateau NuLuxe / Olive Ultrasuede® and Black Grained trim

Загварууд

GX 550 Overtrail

Үнэ

326,300,000₮

Гол онцлог

  • 33 ИНЧИЙН ALL-TERRAIN БАРТААТ ЗАМЫН ДУГУЙ 
  • 5 ТӨРЛИЙН МАССАЖНЫ ФУНКЦТЭЙ УРД СУУДЛУУД 
  • E-KDSS АВТОМАТ ТЭНЦВЭРЖИЛТИЙН СИСТЕМ

Дизайн

THE ALL-NEW LEXUS GX

Уламжлалт бат бөх чанар, уян хатан байдлыг орчин цагийн загвар хийцтэй хослуулсан, тансаг зэрэглэл болон бартаат замын төгс илэрхийлэмж болсон шинэчлэгдсэн GX автомашиныг танилцуулж байна. 14 жилийн дараах бүрэн шинэчлэлт нь өмнөх үе үеийн GX автомашины шинж чанаруудыг өөртөө шингээж, бартаат зам болон засмал замын алинд ч бүрэн нийцсэн өндөр гүйцэтгэлтэй байхаар зохион бүтээгдлээ.

THE FIRST-EVER GX OVERTRAIL

Хязгаар бүрийг даван туулж, шинэ мэдрэмжүүдийг үргэлж эрэлхийлж байдаг таньд зориулсан GX Overtrail загвар нь илүү том сорилтуудыг даван туулахад зориулагдсан болно. Lexus брэндийн хамгийн анхны бартаат замд зориулсан Overtrail загвар нь брэндийн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлж байна.

PREMIUM SEATING

GX550 Overtrail загварт нэмэлтээр халж хөрөх горимоос гадна 5 төрлийн массажны функцтэй суудлыг урд эгнээнд суурилуулж өгсөн. Ингэснээр холын замын аялалд таныг тав тухтай жолоодлого хийх боломжийг бүрдүүлж өгөх юм.

THE ALL-NEW LEXUS GX THE FIRST-EVER GX OVERTRAIL PREMIUM SEATING

Тансаг зэрэглэлийн тав тухтай байдлыг бий болгохоор бүтээгдсэн.

3 жилийн

хугацаа

эсвэл

100,000 км

гүйлт

Танилцуулга авах (Brochure) Туршилтын жолоодлого

Хүчин чадал

RUGGED PERFORMANCE
RUGGED PERFORMANCE

Lexus брэндийн түүхэн дэх хамгийн анхны Overtrail загварт бартаат замыг туулах олон функцүүдийг суурилуулж өгсөн. Үүнд цахилгаан удирдлага бүхий арын дифференциал түгжигч, замын нөхцөлд тааруулан 4 дугуйн хүчний хуваарилалтыг оновчтой тохируулах жолоодлогын горимууд, бартаат замын жолоодлогын үед хөдөлгүүрийн эргэлт болон 4 дугуйнд ирэх мушгих хүчний хуваарилалтыг хийж автоматаар жолоодох Crawl control систем, замын нөхцөлийг хянах 360 хяналтын камер багтана.

TWIN-TURBO V6 ENGINE
TWIN-TURBO V6 ENGINE

Lexus GX550 нь 349 морины хүчтэй, 650 ньютен метр эргүүлэх хүч гаргадаг хос турбо V6 хөдөлгүүртэй бөгөөд энэ нь GX-д суурилуулсан хамгийн хүчирхэг хөдөлгүүр юм. 10 шатлалт автомат Direct Shift хурдны хайрцагтай хосолсон энэхүү цоо шинэ хүч чадал нь Lexus-ийн тэргүүлэх автомашинд тохирсон гайхалтай гүйцэтгэл, хэмнэлт, сайжруулалтыг бий болгосон.

33-INCH TIRES
33-INCH TIRES

Бартаат замыг туулах гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд Lexus GX550 Overtrail загварт 18 инчийн хайлшин обуд бүхий 33 инчийн All-Terrain дугуйг стандартаар суурилуулж өгсөн. Энэ нь Lexus брэндийн түүхэнд үйлдвэрээс суурилуулж буй хамгийн том дугуй юм.

ADAPTIVE VARIABLE SUSPENSION
ADAPTIVE VARIABLE SUSPENSION

Замын гадаргуу, жолоодлогын нөхцөлөөс хамаарч амортизаторын тохиргоог өөрийнхөөр тохируулах боломжтой бөгөөд автомашины жолоодлогын үед замын гадаргуугаас хамаарч амортизаторт ирэх доргилтод өндөр хурдтайгаар хариу үзүүлэх бөгөөд кузовт ирэх чичиргээг бууруулж, илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж чадсан.

ELECTRONIC KINETIC DYNAMIC SUSPENSION SYSTEM (E-KDSS)
ELECTRONIC KINETIC DYNAMIC SUSPENSION SYSTEM (E-KDSS)

Хэвтээ тэнцүүлэгчийг удирдах цахилгаан e-KDSS систем нь уламжлалт тэнцвэржүүлэгчтэй харьцуулахад автомашины дугуй тус бүрийг нэгнээсээ салангид чөлөөт хөдөлгөөн хийх боломжийг олгодог. Үүний тусламжтайгаар бартаат замд автомашины дугуй газраас хөндийрөх нь багасаж, харин засмал замын жолоодлогын үед автомашины эргэлтийн тэнцвэрийг хадгалж жолоодлогын тав тух үнэмлэхүй нэмэгддэг байна.

Үзүүлэлт

Бүх үзүүлэлтийг үзэх