Lexus эзэмшигч


Монгол дахь албан ёсны Дилерүүдээс Lexus брэндийн автомашиныг худалдан авсан үйлчлүүлэгчид


Lexus гишүүнчлэлийн карт эзэмшигчийн эрх ба дүрэм

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Япон улсын “Тоёота Мотор Корпорац”-ын “Lexus” брэндийн албан ёсны дистрибьютер болсонтой холбоотой Монгол улс дахь “Lexus” брэндийн эзэмшигчдэдээ зориулан “Lexus Emerge” мэдээлэл, үйлчилгээний төвийг 2023 оны 01-р сарын 19-ний өдөр нээсэн билээ.

Lexus брэндийн эзэмшигч, үнэнч хэрэглэгч танд зориулсан энэхүү мэдээлэл үйлчилгээний төвд эрхэм та хүссэн үедээ, эсвэл урьдчилан цаг авснаар хүрэлцэн ирж брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна, тусгайлан бэлтгэсэн “Эзэмшигчийн лоунж” хэсэгт тухлан үйлчлүүлж, бизнесийн яаралтай уулзалтаа цомхон хүрээнд хийж, ажлын ачаалалтай үедээ хоромхон зуур тухлан саатаж, ажил хэргээ төлөвлөх хувийн орон зай болгон ашиглаж Lexus брэнд эзэмшигчийн давуу эрхийг эдлэх боломжтой.

LEXUS ГИШҮҮНЧЛЭЛИЙН КАРТ

Lexus эзэмшигч. Lexus брэндийг борлуулах эрх бүхий албан ёсны дилерүүдээс Lexus брэндийн автомашин худалдан авсан үйлчлүүлэгч.

Lexus Emerge. Lexus брэндийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн тодорхой байршилд тусгайлан бэлтгэсэн тус брэндийн эзэмшигчдэд үйлчлэх, мэдээлэл өгөх төв.

Дистрибьютерийн эзэмшигчдэд үйлчлэх, мэдээлэл өгөх төв нь Үзэсгэлэнгийн танхим, Эзэмшигчийн Лоунж гэсэн үндсэн 2 хэсэгтэй байна.

Үзэсгэлэнгийн танхим. Эзэмшигчид болон эзэмшигч бус зочдод тус брэндийн автомашиныг танилцуулж, брэндийн талаарх танилцуулга, мэдээлэл өгөх танхим.

Эзэмшигчийн Лоунж. Lexus брэндийн автомашин эзэмшигчдэд тусгайлан зориулсан лоунж бөгөөд эзэмшигчид урьдчилан цаг авсан эсэхээс үл хамааран өөрөөсөө гадна 1 /нэг/ зочны хамт өөрийн эзэмшигчийн бүртгэл бүхий гишүүнчлэлийн картын тусламжтай нэвтрэн орж үйлчлүүлэх боломжтой лоунж.

Эзэмшигчийн лоунжид авч болох үйлчилгээ.

  • Урьдчилан бэлдсэн цэсийн дагуу цай, кофе, жүүс, ус, ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчлүүлэх;

  • Гэр бүлээрээ зочлох;

  • Бизнес уулзалтууд хийх;

  • Хувийн орон зайгаа бүрдүүлж, тав тухтай орчинд тухлан саатах;

  • Lexus брэндийн бүтээгдэхүүний мэдээлэл авах

Lexus гишүүнчлэлийн карт эзэмшигчийн эрх

1. Lexus эзэмшигч нь Lexus Emerge төвд байрлах Эзэмшигчийн Лоунж, Таван Богд Lexus Эзэмшигчийн Лоунж болон Мөнххада Lexus Эзэмшигчийн Лоунжаар /тус бүрийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу/ үйлчлүүлэх эрхтэй.

2. Lexus эзэмшигч нь өөрөөсөө гадна 1 /нэг/ зочны хамт лоунжаар үйлчлүүлэх эрхтэй.

3. Хэрэв Lexus эзэмшигч нь өөрийн хүүхдүүдийн хамт лоунжид ирвэл дээрх 2-р зүйлээс үл хамааран хүүхдүүдийн хамтаар лоунжид нэвтрэх эрхтэй.

4. Зөвхөн Lexus эзэмшигчдэд зориулсан үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг карт эзэмшигч өөрийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар авах боломжтой.

5. Энэхүү картыг эзэмшигч нь Lexus Emerge-д зочлох зорилгогүй байсан ч, Зайсан Хилл цогцолбороор зочлох үедээ урьдчилан цаг авснаар /консьержтэй холбогдож эсвэл Lexus Emerge-ийн 7570-1111 дугаарт холбогдсоноор/ Lexus Эмэржийн тэмдэглэгээтэй зогсоолд машинаа үнэ төлбөргүй байршуулах боломжтой.

Гишүүнчлэлийн карт эзэмшигчийн дүрэм

1. Lexus эзэмшигчийн клубийн гишүүнчлэлийн эрх нь ЗӨВХӨН LEXUS-ын албан ёсны эрхтэй дилерээс автомашин худалдан авсан үйлчлүүлэгчид олгогдох боломжтой.

2. Гишүүнчлэлийн карт эзэмшигч нь Lexus Emerge-д байрлах Эзэмшигчийн Лоунж болон дилерүүдийн Эзэмшигчийн Лоунжаар үйлчлүүлэхдээ тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулж буй “Тоёота Сэйлс Монголиа ХХК”, “Таван Богд ХХК” болон “Мөнххада ХХК” тус бүрийн үйл ажиллагааны дүрэм, үйлчилгээний журам, цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх боломжтой бөгөөд тухайн компанийн үйл ажиллагааны онцлогоос хамааран шаардлагатай тохиолдолд карт эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлдөө нэмэлт өөрчлөлт оруулж болно.

3. Энэхүү картыг өөр хэн нэгэнд (зөвхөн эхнэр/нөхөр/эзэмшигчийн өөрийн насанд хүрсэн хүүхдээр хязгаарлагдана) ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ бөгөөд Lexus брэндийн автомашин эзэмшигч өөрийн биеэр хүрэлцэн ирж үйлчилгээ авах боломжтой. Энэхүү дүрэмд заасан тооны зочдын хамтаар үйлчлүүлэх боломжтой.

4. Энэхүү карт нь банк, санхүүгийн зорилгоор ашиглагдаж болох карт биш бөгөөд барьцаанд тавих боломжгүй.

5. Энэхүү карт нь картын баруун доод буланд бичсэн хугацааны туршид хүчинтэй бөгөөд Lexus эзэмшигчийн Maintenance Package - үйлчилгээ авах эрх бүхий хугацааны турш картыг сунгуулан ашиглах боломжтой.

6. Автомашин эзэмшигч нь хуулийн этгээд байх тохиолдолд, тухайн хуулийн этгээдээс албан бичгийн дагуу тодорхойлсон ЗӨВХӨН 1 /нэг/ эзэмшигч нь Lexus Emerge болон дилерийн лоунжаар үйлчлүүлэх эрхтэй байна.

7. Картын гишүүнчлэлийн хугацаа нь захиалгын гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хүчинтэй болох ба тухайн автомашины эзэмшигч солигдсоноор дуусгавар болно. (зөвхөн эхнэр/нөхөр/эзэмшигчийн өөрийн насанд хүрсэн хүүхдээр хязгаарлагдана)

Lexus Emerge төвийн ажиллах цагийн хуваарь:

Мягмар-Бямба гарагийн

10:00-17:00 цагийн хооронд

Lexus Emerge төвийн хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Хилл комплекс, G-1 давхар, Lexus Emerge төв