Lexus NX
Тансаг зэрэглэлийн Compact Crossover SUV ангиллын Lexus NX автомашины бүрэн шинэчлэгдсэн хоёрдугаар үе нь орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон дизайн, технологи, гүйцэтгэлд суурилсан өвөрмөц шинж чанаруудаараа онцлох загвар юм.
Өнгөний сонголт
Загварууд
Үнэ
200,900,000₮
Гол онцлог
- KICK SENSOR БҮХИЙ МЭДРЭГЧТЭЙ ТЭЭШНИЙ ХААЛГА
- УРД БОЛОН ХОЙД ЭГНЭЭНИЙ СУУДАЛ ХАЛААГЧ БОЛОН ХӨРГҮҮР
- ХААЛГА НЭЭХ ЦОО ШИНЭ e-Latch СИСТЕМ
Үнэ
213,800,000₮
Гол онцлог
- AVS БҮХИЙ АМОРТИЗАТОР
(Замын нөхцлөөс хамаарч тохиргоо хийх боломжтой) - СПОРТ АВТОМАШИНЫ ХҮЧИРХЭГ ДҮР ТӨРХ БҮХИЙ
"F SPORT" НЭМЭЛТ ТОНОГЛОЛ - ХАР ӨНГӨ БҮХИЙ 20 ИНЧИЙН ХӨНГӨН ЦАГААН ОБУД
Үнэ
220,000,000₮
Гол онцлог
- KICK SENSOR БҮХИЙ МЭДРЭГЧТЭЙ ТЭЭШНИЙ ХААЛГА
- УРД БОЛОН ХОЙД ЭГНЭЭНИЙ СУУДАЛ ХАЛААГЧ БОЛОН ХӨРГҮҮР
- ХААЛГА НЭЭХ ЦОО ШИНЭ e-Latch СИСТЕМ
- 360 ХЯНАЛТЫН КАМЕР + СОХОР БҮСИЙН МЭДРЭГЧ
Дизайн
ШИНЭЧЛЭГДСЭН ГАДНА ДИЗАЙН
NX нь аль ч өнцгөөс мартагдашгүй сэтгэгдэл төрүүлэхүйц цоо шинэ платформ дээр суурилагдсан бөгөөд, энэ нь дараагийн бүх боломжуудын эхлэлийг тавьсан. Урт, илүү өргөн их биетэй ба NX-ийн хамгийн том дугуй болох 20 инчийн дугуйнуудаар тоноглогдсон.
ЖОЛООЧИД ТӨВЛӨРСӨН ЖОЛООДЛОГЫН БҮХЭЭГ
Жолооч автомашин хоорондын гүн харилцаа холбоог мэдрүүлэхээр нарийн зохион бүтээгдсэн интерьер. Гол онцлог функцүүдийг таны гарт ойрхон, хэрэглэхэд хялбар газар байршуулж, урдах замдаа анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах үүднээс зохион бүтээгдсэн. Энэ бол зөвхөн танд зориулан, хамгийн өндөр түвшинд урласан дотоод засал юм.
THE E-LATCH SYSTEM
Цоо шинэ Lexus NX нь e-Latch хаалга нээх системээр тоноглогдсон анхны загвар юм. Энэхүү систем нь хэдийн танил болсон хаалганы дотоод бариулыг дардаг товчлуураар орлуулжээ. Энэхүү энгийн бөгөөд хялбар үйлдлийг Японы уламжлалт Фусума буюу өрөө тусгаарлагч цаасан хананаас санаа аван бүтээжээ.
- ШИНЭЧЛЭГДСЭН ГАДНА ДИЗАЙН
- ЖОЛООЧИД ТӨВЛӨРСӨН ЖОЛООДЛОГЫН БҮХЭЭГ
- THE E-LATCH SYSTEM
INFOTAINMENT DISPLAY
Тус салоны гол онцлог нь 14 инчийн инфотэйнмент дэлгэц юм. Lexus-ийн хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системтэй тус дэлгэцээр салон доторх температураас эхлээд автомашины бүх функцуудыг хялбархан удирдаж болно. Үүний сацуу олон давтамжтай хийгддэг үйлдлүүд болох climate control, дууны чимээ тохируулагч нь уламжлалт товчлууруудтай тул хөдөлгөөнд оролцож байхдаа удирдахад хялбар болов. Мөн Android Auto болон Apple Carplay-ийг утасгүйгээр (wireless) ашиглах боломж бүрджээ. Мэдээж ухаалаг удирдлагатай жолооны хүрд, дижитал хянах самбар зэргээр орчин үеийн технологиуд бүгд бий.
LED BLADE TAILLAMP
Цоо шинэ NX-ийн хүчирхэг LED гэрэлтүүлэг нь хаанаас ч харсан харцыг тань булаана. Арын далбаанд байрлах L хэлбэрийн гэрэл болон бүхэлдээ шинэчлэгдэн голын LED гэрлэн тууз нь тус автомашиныг илүү хүчирхэг, гоёмсог харагдуулна.
EXTERIOR STYLING
NX загварын тусламжтайгаар Lexus нь “пропорцид суурилсан өвөрмөц байдлыг эрэлхийлэх” болон “технологид суурилсан энгийн байдлыг эрэлхийлэх” замаар бидний дараагийн үеийн автомашины дизайныг бий болгох сорилтыг даван туулж, динамик гүйцэтгэл дээр суурилсан Lexus-н өвөрмөц онцлогтой хатуу хэлбэр, тод байдлыг бий болгосон билээ.
TAZUNA CONCEPT
Тазуна концепц нь Lexus-н автомашины загварт хандах хандлагаас үндэслэсэн хүн төвтэй философийн цаашдын хувьслыг тусгасан болно. Морины жолоог илэрхийлэх Япон үг болох Тазунагаас санаа авч жолооч, автомашин хоёрын хооронд бат бөх харилцаа холбоо тогтоохыг зорьдог. Жолооч өөрийн зорилгод бүрэн нийцсэн байдлаар автомашинаа жолоодох баяр баясгаланг мэдрэх боломж бүрдүүлэх үүднээс жолоочийн бүхээгийг загварчлахдаа жолооч автомашин хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэдэг бөгөөд энэ нь Тазуна концепц юм.
Тансаг зэрэглэлийн тав тухтай байдлыг бий болгохоор бүтээгдсэн.
3 жилийн
хугацаа
100,000 км
гүйлт
Хүчин чадал
HIGH RIGIDITY AND LIGHT BODY
Кузовын холбоосыг бэхжүүлсэн ба залгаасын талбайг өргөтгөх, өөр өөр байршилд холбох, материалыг оновчтой ашиглах, арын тулгуур баганад өндөр хатуулагтай хөөсөнцөр материал ашиглах зэрэг хавтангийн холболтыг олон төрлийн аргаар бэхжүүлсэн. Хүндийн төвийг бууруулж эргэлт дээр даялах хүчийг багасгах үүднээс ялангуяа дээр байрлах эд ангиудад онцгой анхааран материал, үйлдвэрлэлийн технологийг өөрчилж их бие, гадна хавтангийн жинг бууруулсан.
ALL-WHEEL DRIVE
Турбо загварт электрон удирдлагатай байнгын AWD-г нэвтрүүлж, жолоодлогын нөхцөлд тохируулан урд/хойд зүтгэх хүчний хуваарилалтыг оновчтой болгож, жолоочид автомашинаа хүссэнээрээ итгэлтэйгээр удирдах боломжийг олгодог. Тус систем нь энгийнээс эрч хүчтэй жолоодлого хүртэл сэтгэл хөдөлгөм хэрнээ нягт удирдлагыг бий болгодог ба замын эргэлт дээр жигд эргэх, янз бүрийн замын гадаргуу дээр зүтгэх хүчийг хүчтэйгээр дамжуулдаг. Үүнээс AWD системийн урд/хойд зүтгэх хүчний хуваарилалтыг голын дэлгэц дээр харуулсан нь ажиллагааны төлвийг ойлгомжтой болгож сэтгэлийн амар амгаланг бүрдүүлдэг.
AERODYNAMIC PERFORMACE
NX-н аэродинамикийн хөгжүүлэлт нь жолоодлогын гүйцэтгэлийг сайжруулах үүднээс урд, хажуу, хойд талаас гадна доод талын аэродинамик хүчийг ашигладаг удирдлагын технологид чиглэсэн. Жишээлбэл, урд гупер нь автомашины хажуугийн агаарын урсгалыг удирдах үүднээс их бие дагуу хуйлралт үүсгэх зориулалттай бол их биеийн дээд хэсэг нь автомашины тэнцвэр, удирдлагыг нэмэгдүүлэх үүднээс дээд талд хүчтэй, тогтвортой хуйлралт үүсгэхэд тусалдаг. Автомашины агаарын урсгалыг удирдах нэмэлт сайжруулалтууд нь арын дугуйны арын агаарын урсгалыг дарах зориулалттай хойд гупер дэх сэртэн, пүршний босоо хөдөлгөөнийг багасгах хойд гуперын нээлхийнүүд, өндөр хурдтай үеийн шулуун тэнцвэржилтийг хангах хөдөлгүүрийн элгэвч зэргийг багтаасан болно.
MORE TURBOCHARGED POWER
2.4 литрийн цуваа 4 цилиндртэй турбо хөдөлгүүр нь хааз өгөхөд таатайгаар хүнгэнэн ажиллаж хааз өгөх үед хүчтэй хариу үйлдэл үзүүлж жолоодлогын хүчийг нэмэгдүүлнэ. Тус хөдөлгүүр нь TNGA хөдөлгүүрийн технологид суурилсан өндөр үр ашигтай хос эргэлттэй турбо (twin-scroll turbocharger), бензин шууд цацах төвийн систем, тогтмол гүйдлийн моторын удирдлагатай хувьсах хөргөлтийн системтэй. Хангалттай мушгих хүчийг ашигласнаар тус хөдөлгүүр нь байгаль орчинд ээлтэй, шатахуун бага зарцуулдаг хүчирхэг, динамик гүйцэтгэлийг өгдөг.
DIRECT SHIFT 8 SPEED AUTOMATIC TRANSMISSION
8 шатлалт автомат хурдны хайрцаг нь шатахууны хэмнэлт өндөр, шууд мэдрэмжээр баялаг жолоодлогын гүйцэтгэлийг тэнцвэржүүлдэг. 2.4 литрийн турбо хөдөлгүүртэй хослуулснаар турбо хөдөлгүүрийн бага эргэлтийн хариу үйлдэл бүхий хүчирхэг гүйцэтгэлийг бий болгохын тулд боловсронгуй болгосон. 2.5 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй хослуулснаар арааны харьцааг оновчтой болгож, өндөр шатахуун хэмнэлтийг бий болгосон. Хурдны хайрцагны удирдлагын алгоритм нь жолоодлогын орчинд тохирсон хөдөлгүүрийн хүч, араа сонгох боломж бүрдүүлж замын нөхцөл байдал, жолоодлогод нийцүүлэн байнга өөрчлөгддөг. Ингэснээр шатахуун зарцуулалт болон дуу чимээг багасгах ба илүү эрч хүчтэй жолоодлого хийх үед араа сонгох замаар жолоодлогын таашаалыг нэмэгдүүлнэ.