Lexus брэндийн түүх
Энэхүү аялал нь анх 1983 онд Японы инженер, зохион бүтээгч, техникийн ажилтнуудад тансаг зэрэглэлийн автомашиныг дахин шинээр төсөөлөхийг шаардсан нууц төслийг даалгаснаар эхэлдэг. Тэд дэлхийн шилдэг автомашинуудаас илүү гарах амбицтайгаар шинэ автомашин бүтээхийн тулд үйлдвэрлэлийн шинэ стандартуудыг тогтоох ёстой байв.
LS 400
Анхны Lexus LS 400 болон ES 250 загварын автомашинуудыг 1989 оны нэгдүгээр сард АНУ-ын Детройт хотод болсон Хойд Америкийн олон улсын авто шоун дээр анх удаа танилцуулсан юм. Тэр даруйдаа олны анхааралд өртөж, улмаар 1989 оны есдүгээр сараас уг хоёр загварын автомашиныг АНУ-ын 81 дилерт албан ёсоор борлуулж эхлэв.
LX 450
1990-ээд он арван жилийг уналтаар эхэлсэн бөгөөд үүний үр дүнд автомашины борлуулалт сул, үйл ажиллагааны алдагдал бий болсон. Түүнчлэн Ирак Кувейтийг эзлэн түрэмгийлсэн нь нефтийн үнэд түр зуурын үсрэлт үүсгэсэн. Гэсэн хэдий ч автомашин үйлдвэрлэгчид нэлээд хурдан сэргэсэн. 1990-ээд оны дунд үеэс бага оврын ачааны машины борлуулалт (үүнд спортын зориулалттай машин, пикап, микроавтобус зэрэг) огцом өсч эхэлсэн.[52] Суудлын болон бага оврын ачааны машиныг ялгадаг аж ахуйн нэгжийн дундаж түлшний хэмнэлтийн стандартын дагуу автомашин үйлдвэрлэгчид CAFE-ийн торгууль төлөхөөс айхгүйгээр том оврын болон хүнд даацын тээврийн хэрэгслийг борлуулах боломжтой болсон. Нефтийн үнэ бага байгаа нь хэрэглэгчдэд эдгээр шатахуун түгээх машиныг худалдан авахад түлхэц өгсөн. Америкийн автомашин үйлдвэрлэгчид энэ хугацаанд сая сая пикап ачааны машин, рамтай жийп машинуудыг нийлүүлж, бүр тусад нь заржээ. Энэ хугацаанд Toyota 4Runner, Land Cruiser, Tacoma, Nissan Pathfinder, Frontier зэрэг импортын бүтээгдэхүүнүүд бас алдартай байсан.
RX 300
Японд 1997 оны сүүл үеэр дотоодын хэрэглэгчдэд хэдийнэ танил болоод байсан Toyota Harrier загварыг 1998 оны гуравдугаар сард анхны тансаг зэрэглэлийн спорт загвартай автомашинд тооцогдох Lexus RX 300 нэртэйгээр экспортод гаргаж, АНУ-д хамгийн өндөр борлуулалттай автомашин болж байсан ба одоо ч энэ амжилт нь хэвээр аж.
RX 400H
Уг загвар өдгөө дэлхий даяар өргөнөөр хэрэглэдэг, түлш хэмнэх, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй EV горимоороо хол зай туулах, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай өөрийгөө цэнэглэдэг хайбрид автомашинуудын эхлэл болсон юм. Сонирхуулахад, хайбрид автомашины зах зээл 2020 онд 252 тэрбум ам.доллар байсан бол 2026 он гэхэд 1,165 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй хэмээн үзэж байгаа аж.