overlay

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, Арга хэмжээ


Lexus Mongolia-ийн мэдээний ангилал
Lexus Mongolia

“LEXUS ANNUAL TRIP 2025”

  • 2025-06-16
  • Үзсэн тоо: 790

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч танд Лексус брэндийн автомашин эзэмшигч болсонд баяр хүргэхийн зэрэгцээ бидний үйл ажиллагааг дэмжиж буйд талархал илэрхийлье. Бид 2023 оноос эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн бөгөөд эзэмшигчдэдээ зориулан Лексус брэндийн үнэт зүйлсийг шингээсэн гайхалтай мэдрэмжүүдийг хуваалцах зорилгоор тогтмол арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ. LEXUS ANNUAL TRIP аялал нь жил бүр тогтмол уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Монголын зах зээлд албан ёсоор танилцуулагдсан Lexus GX550 автомашиныг худалдан авсан эзэмшигчидтэйгээ Булган аймагт байрлах “Хөгнө тарна" байгалийн цогцолбор газрын “Хөгнө хан уул” чиглэлд аялахаар төлөвлөөд байна.

АЯЛЛЫН ҮНДСЭН ХӨТӨЛБӨР:

Зохион байгуулагдах огноо: 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд (2 шөнө, 3 хоног)

Аяллын чиглэл: Булган аймаг, Хөгнө хан уул

Аяллын зочид: GX550 автомашин эзэмшигчид болон Солонгос улс дахь Лексус автомашин эзэмшигчид

Онцгой мөч: Lexus Driving Signature /Лексус GX550 Overtrail автомашины жолоодлого, туулах чадварыг сорьж функцүүдийн үйл ажиллагааны талаарх ойлголт туршлагыг хуримтлуулах/

Аяллын эхний өдөр:

  • Lexus EMERGE төвд цугларах
  • Өглөөний цай
  • Аяллын байрших цэгт хүрэлцэн ирэх
  • Морьтой байт харваа үзүүлбэр
  • Оройн хоол
  • Бусад үйл ажиллагаа

Аяллын хоёр дахь өдөр:

  • Өглөөний цай
  • “Өвгөн Хийд” уулын алхалт
  • Луут хотын дрон танилцуулга аялал
  • Өдрийн хоол
  • Бартаат замын жолоодлогын цэгт хүрэх, аюулгүй байдал болон жолоодлогын зааварчилгаатай танилцах
  • Бартаат замын туршилтын жолоодлого
  • Оройн хоол

Аяллын гурав дахь өдөр:

  • Өглөөний цай
  • Өөрийн эд хэрэгслийг бэлтгэх, автомашины бэлэн байдлыг хангаж УБ зүгт хөдлөх
  • Бэнто өдрийн хоол
  • Хаалтын үйл ажиллагаа, дурсгалын зураг
  • Улаанбаатар хот

Энэхүү аялалд таныг болон таны нэг гэр бүлийн гишүүний хамт урьж байгаа бөгөөд дараах нөхцөлийг зөвшөөрснөөр та манай аялалд хамрагдах бүрэн боломжтой болох юм.

Аялалд хамрагдах нөхцөл:

1. Аяллын НЭГ хүний нийт зардлын 40% болох MNT 4,400,000 хосоороо MNT 8,800,000 төлбөрийг төлөх (НӨАТ орсон).

2. Албан ёсны дилерээс өөрийн худалдан авсан GX550 автомашинтай уг аялалд хамрагдах.

3. Дотоодын болон гадаад улс дахь Лексусын маркетингийн зорилгоор ашиглагдах зураг болон видео хэлбэрийн контентод оролцохыг зөвшөөрөх.

4. Цаг хэмнэх зорилгоор аялалд ирэхээс өмнө та өөрийн автомашины шатахууныг дүүргэж ирэх.

5. Аяллын хөтөлбөр, аюулгүй байдлын зааварчилгааг дагаж мөрдөх.

6. Аяллын маршрутын турш өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, биед гэмтэл учруулахгүй байхыг эрмэлдэх бөгөөд учирсан эрсдэл хариуцлагыг өөрөө хүлээх.

Хэрэв та бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол дараах линкээр орж мэдээллээ бөглөж бүртгэлээ баталгаажуулна уу.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSccFv20Wey2hziBfX5uKBtbMCUAvbnC89Z-J4QpW2SNrBbCAQ/viewform?usp=sharing&ouid=106038549108877470097

Бусад мэдээ, мэдээлэл

Дараагийн мэдээ
Та хамгийн эхний мэдээг үзэж байна. Та хамгийн сүүлийн мэдээг үзэж байна.
Бүх мэдээг үзэх