МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, Арга хэмжээ
Lexus Mongolia-ийн мэдээний ангилал
Энэ мэдээг бусдад хуваалцаарай!
Лексус автомашин эзэмшигч та 2025 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн Лексус эзэмшигчийн картаа ашиглан "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын "Бизнес лоунж"-аар жилдээ 3 удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй боллоо.
Энэхүү лоунж нь нислэгийн өмнө, дамжин өнгөрөх үед болон нислэгээс буусны дараа тайван, тав тухтай орчинд амрах, ажиллах боломжийг танд олгоно.
ЛОУНЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
• Амт чанартай хоол, хөнгөн зууш
• Цай, кофе болон алкоголь
• Хязгааргүй, өндөр хурдны интернет
• Хүүхдийн тоглоомын өрөө
• Тамхины өрөө
• Гааль, хил, аюулгүй байдлын шалгалтыг дотроосоо шууд хийх тусгай гарц
АШИГЛАЛТЫН ЖУРАМ:
• Та жилд 3 удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй.
• Хэрэв та хамтрагчтай аялж байгаа бол 2–3 эрхээ нэгэн зэрэг ашиглах боломжтой.
• Энэхүү онцгой эрхээ ашиглахын тулд Лексус эзэмшигч та өөрийн биеэр байх шаардлагатай.
• Үйлчилгээ авах үед Лексус эзэмшигчийн карт болон гадаад паспортоо лоунжийн ажилтанд үзүүлэх ёстой.
Байршил: Чингис хаан олон улсын нисэх буудал, Зорчигч терминалын барилгын 2-р давхар, Олон улсын бүртгэлийн 1-р цэгийн баруун талд.